Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтон Р.Амгаланбаатарын үйлдлийг цагдаа болон прокурорын байгууллагаас шалгаж байна. Харин МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Р.Амгаланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.