
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45 254 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1660 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 894 хэрэг шинээр нээж, 400 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, О.Г нь 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирэхдээ "мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор тээшиндээ нууж, улсын хилээр нэвтрүүлжээ. Улмаар Э.Т А.Ц, Д.А нарт худалдсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.