
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ-ын даргагүй төсөв батлах гэж байна. Үүний шалтгаан нь МАН төсвийн хэлэлцүүлгийн 56 хоног хоорондоо зодолдсон явдал. Үр дүнд нь УИХ-ын дэд дарга төсөв батлуулах гэж байна. Тиймээс Б.Пүрэвдорж даргад баяр хүргэе.
МАН-ынхан монголчууддаа хайртайдаа голын хоёр эрэг дээр гарчихаад нэг нэгэн рүүгээ чулуу шидээгүй. Эрх мэдлээ л булаацалдсан. Гартаа шатахуун барьчихаад гал унтраана гэж байхгүй. Ард иргэддээ худлаа хайр зарлаж болохгүй" гэлээ.