
Глоб Интернэншл төв-өөс жил бүр олгодог “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнээр тоймч Г.Улсболд тодорлоо.
Тус шагналыг 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлаас хойш жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр-ийг тохиолдуулан гардуулж ирсэн уламжлалтай. “Үнэний төлөө” шагнал нь олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэхийн төлөө мэргэжлийн өндөр ёс зүй, эр зориг гарган ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон шалгаруулдгаараа онцлог юм.