
Шатахууны шуурхай штабаас өгсөн мэдээллээр 2026 оны аравдугаар сарын 20-ны 08.00 цагаас аравдугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэлх мэдээллээр өртөөгөөр нийт 237 вагон шатахуун нэвтэрчээ. Үүнээс 193 вагон буюу 12,162.08 тонн нь дизель түлш, 44 вагон буюу 2,586.98 тонн нь АИ-92 автобензин байна.
Өртөө тус бүрээр авч үзвэл, Толгойт өртөөгөөр 134 вагон дизель түлш, 29 вагон АИ-92 бензин буюу нийт 163 вагон, 10,249.13 тонн шатахуун нэвтэрчээ. Сүхбаатар өртөөгөөр 40 вагон буюу 2,474.6 тонн дизель түлш, Тавантолгой өртөөгөөр 15 вагон буюу 888.7 тонн дизель түлш тус, тус нэвтэрсэн байна. Мөн Дархан-1 өртөөгөөр 1 вагон буюу 62.64 тонн, Дархан-2 өртөөгөөр 5 вагон буюу 287.36 тонн АИ-92 бензин, Эрдэнэт өртөөгөөр 9 вагон буюу 525.621 тонн АИ-92 бензин, Сайншанд өртөөгөөр 4 вагон буюу 261.007 тонн дизель түлш нэвтэрчээ.
