
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монголын хувцас загварын салбарын шилдэг брэндүүдийн төлөөллүүд хамтран "FAST IS OVER" загварын шоуг "Ногоон бүс”-д зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монголын хувцас загварын 6 брэнд хамтран оролцож "Fast Fashion" буюу нийлэг материалд суурилсан, их хэмжээний хог хаягдал үүсгэдэг хувцас загварын салбарын байгаль орчинд үүсгэдэг сөрөг нөлөөний эсрэг дуу хоолойгоо нэгтгэв.
Уг шоугаар дамжуулан тогтвортой хөгжил, хариуцлагатай хэрэглээг дэмжсэн үзэл санааг илэрхийлж, их хэмжээний хувцас үйлдвэрлэл нь усны хомсдол, химийн бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчинд томоохон эрсдэл учруулж байгааг онцоллоо.
