
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон учир даргыг нь шинээр сонгох шаардлага үүссэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргад С.Лүндэгийг нэр дэвшүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ.