
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хоёрдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өсжээ. 2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 4.3 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь байсан бол 2026 оны хоёрдугаар сард 6.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.2 нэгж хувиар , мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөхөд,
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны хоёрдугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.8 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 2.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нийт гадаад өр 2025 онд 40.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.2 тэрбум ам.доллароор өссөн байна. Нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд хадгаламжийн байгууллагын өр 1.4 (54.6%) тэрбум ам.доллароор, бусад салбаруудын өр 593.9 (7.5%) сая ам.доллароор, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 859.4 (5.0%) тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин төв банкны гадаад өр 2.7 сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 18.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 4.0 тэрбум ам.доллар нь Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 тэрбум ам.доллар нь Төв банкных, 8. 5 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
Засгийн газрын нийт өр 2025 онд 35.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.0 (6.0%) их наяд төгрөгөөр өссөн байна" гэлээ.