
Саудын Арабын Эр-Рияд хотноо 8-р сарын 20-ны өдөр хөшгөө нээсэн “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээнд 16 баг хасагдах форматаар өрсөлдөж байгаа билээ.
1.250.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд хүч сорьж буй “The MongolZ” багийнхан Францын "3DMAX" багийг 2:1-ээр буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм.
Тэгвэл тэд өнөөдөр хагас шигшээд Италийн "Vitality" багтай тоглоно.