Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харвааны эмэгтэй харваачдаас Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа түрүүлж, Монгол улсын мэргэн цолны болзол хангалаа. Олон жилийн үндэсний их баяр наадмын айргийн тавд орж байсан гарамгай харваач Ч.Гандаваа энэ жил мэргэн байж улсын наадамд түрүүллээ.
Монгол Улсын мэргэн Л.Одсайхан дэд байранд орж улсын их баяр наадамд дахин өнгөллөө.
Үндэсний сурын харвааны дүнг эргэн мэдээлнэ.



