
АН долоо хоног бүрийн пүрэв гаргийн 11:00 цагаас 4:11 мэдээллийн цагаа зохион байгуулдаг. Энэ удаагийн 4:11 мэдээллийн цагаараа намын шинэ бүтэц зохион байгуулалтын талаар тус намын удирдлагууд мэдээлэл өглөө.
АН-ын дарга О.Цогтгэрэл: -ҮБХ-ны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмаа баталсан.
АН-ын таван дэд дарга тодорхой чиглэлүүдийг хариуцаж ажиллана.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: -АН хоёр дахь сэргэн мандалаа эхлүүлж чадлаа. Манай намын таван дэд дарга таван фракцыг төлөөлж байгаа.
Ирэх зургаан сард болох ИТХ-ын нөхөн сонгуульд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ сонгуулиар АН шинэчлэгдэж чадсан гэдгээ харуулна.