
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас орон нутгийн баяр наадмын бөхийн барилдааны үеэр цуглуулсан сорьцын лабораторийн шинжилгээний хариуг мэдээлсээр байна. Өмнөговь аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн сумын заан Д.Төгсбаатарын сорьцод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр тестостерон нь биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрчээ. Тухайн бөх В сорьцоо нээлгэн шинжлүүлэх хүсэлт гаргах боломжтой юм.
Иймээс допингийн төрлийн бодис илэрсэн Д.Төгсбаатарын барилдах эрхийг өнөөдрөөс эхлэн түр түдгэлзүүлжээ.