
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 цагаас УИХ-ын дарга С.Бямбацогтод төрийн тамгыг гардуулж өгнө. Үүний дараа 11:40 цагаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслолыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.