
Говийн гайхамшигт зургаан амьтны нэг бол хулан. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь манай оронд байдаг. Харин сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан тархац ихээхэн хумигдахаас гадна ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор тоо толгой нь эрс буурчээ.
Тус амьтан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт ховордсон зүйл хэмээн тодорхойлогдсон юм. Монголд хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, улаан номд оруулсан байдаг.
Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэд та бүхэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна.