
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “AIC Steppe Arena”-д болж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн хоёрдугаар тойрогт олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Белгийн Петит Луист ялагдлаа. Энэ жингийн Л.Булган, Ж.Анударь, Г.Наранцэцэг нар мөн хоёр дахь барилдаандаа ялалт авч чадсангүй.
57 кг-д барилдаж буй манай бөхчүүдээс Т.Ариунзаяа хоёрдугаар тойрогт шалгарсан бол М.Цэндбазар, Л.Сосорбарам, Э.Номинтуяа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгалаа.