
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2027 онд чансааны оноо олгох цуврал тэмцээний хуваарийг албан ёсоор танилцуулжээ. “Лос Анжелес-2028” олимпын оноо олгох чухал гурван тэмцээн Хорват, АНУ болон Монгол улсад зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, 2027 оны хоёрдугаар сард Хорватын Загребт, дараагийнх нь тавдугаар сард АНУ-ын Коралвил хотод болно. Харин дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнийг 2027 оны долоодугаар сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.