
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн танилцуулгыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хууль шүүхийн байгууллагуудад томилгоо хийхдээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Г.Занданшатарын үед Үндсэн хуулийн цэцэд залуу хүмүүсийг олноор нь томилсон. Үүнээс болж Цэц төрөөр тоглож байна. Өчигдөр л гэхэд парламентын дархлааг сулруулсан шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг аваад хаячихлаа" гэв.