
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын аймгуудын сорилго барилдаанууд болж байна.
Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь болох улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Г.Бадрах нар "Хан Хэнтий Аварга" дэвжээг ахалдаг. 70 гаруй бөх бэлтгэлд хамрагдсан дэвжээний сорилго барилдаан Ар гүнтэд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, аймгийн арслан О.Эрдэнэбат үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын начин О.Цэцэнцэнгэл нар үлджээ.
"Хан Хэнтий Аварга" дэвжээний зөвлөх багшаар улсын начин М.Жамъянпүрэв ажилладаг байна.