
МУГТ Т.Санчир энэ улиралд "Zavkhan Brothers" багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ. Тэрээр өнгөрсөн улиралд "Omni Erdenet Miners" багт тоглож байсан юм.
"Omni Erdenet Miners" баг 16 хожил, 11 хожигдолтойгоор хүснэгтийн дөрөвдүгээр байрт шалгарч, плей-оффын эрхээ авсан. Улмаар плей-оффын эхний шатанд "Сэлэнгэ Бодонс багтай" хуваарь таарсан. Тус цувралд 1-4 харьцаатайгаар хожигдож улирлаа өндөрлүүлсэн юм.
Тус багийн зүгээс "Т.Санчир нэг жилийн солилцоогоор шилжлээ. Тэрээр дараагийн улиралд шинэ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож,багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах болно" гэжээ.