
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Төлөвлөгөөний дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий энэхүү хуулийн төслийг парламент хэлэлцэх нь зөв эсэхээр санал хураалт явуулна. Өнгөрсөн долоо хоногт санал хураалт явуулах байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр санал хураалт явуулна.