
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай,
2. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргын томилох чөлөөлөх тухай,
3. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
4. Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
5. УИХ-ын асуулгын цаг,
6.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсл
Яг одоо УИХ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болоод байгаа юм.