Монгол Улсад сүүлийн 5 жилийн хугацаанд цахим залилангийн гэмт хэрэг 296 хувиар өссөн байна. Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн 89.8 хувь нь иргэдийн банк, дансны мэдээлэл ашиглан үйлдэгджээ.
Тухайлбал, сүүлийн үед арилжааны банкнуудын нэр, логог ашиглан “700,000 төгрөгийн урамшуулал аваарай”, судалгаа, хонжвор зэрэг пост цахим орчинд байршуулж, иргэдийг хуурамч холбоос дээр даруулах замаар хүний хувийн мэдээллийг авах залилах гэмт хэрэг тохиолдож байна.
Иймд,
-Сэжигтэй холбоос, пост дээр дарахгүй байх
-Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл, OTP кодыг хэнд ч өгөхгүй байх;
-Цахим хуудасны хаягийг шалгах;
-Албан ёсны аппликэйшн, цахим хуудаснаас л үйлчилгээ авах;
-Баталгаатай эх сурвалжаас тодруулахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.