
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) пүрэв гарагт Беларусийн тамирчдад тавьсан бүх хязгаарлалтыг цуцласнаар тус улсын тамирчид ямар нэг хориг арга хэмжээгүйгээр олон улсын тэмцээн, тэр дундаа олимпын эрх олгох өрсөлдөөнд оролцох зам нээгдэж байна.
Гэхдээ ОУОХ-ны шийдвэр зөвлөмжийн шинжтэй байдаг тул спортын холбоод заавал дагаж мөрдөхийг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, Беларусийн тамирчдыг уралдаан тэмцээнд оролцуулах эсэхээ зохион байгуулагчид болон тухайн спортын олон улсын холбоод шийдэх юм. Гэхдээ шийдвэр гаргахдаа ОУОХ-ны зөвлөмжийг эн түрүүнд харгалзан үзэх ёстой аж. Одоогоор Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооноос гаргасан Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй шийдвэр хүчинтэй хэвээр байна.
2022 онд Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийсний дараа ОУОХ Орос, Беларусийн тамирчид болон албан тушаалтнуудыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон юм. ОУОХ-ноос пүрэв гарагт гаргасан шийдвэр Орост хамаарахгүй бөгөөд тус улсын эсрэг хориг арга хэмжээ хэвээр байна.