Хамгийн ашигтай валютаар тус банкны шинжээчид Оросын рублийг нэрлэв. Нефтийн үнэ буурч, дайн ид өрнөж байгаа үед рубль жилийн эхнээс 40 хувийн өсөлт үзүүлсэн нь  Оросын төв банкны маш чадварлаг, хатуу бодлогын үр дүн гэж тодорхойлжээ. 

Гадаад хүчин зүйл нь Орос-Украины сөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээр явагдсан, Орост тавьсан хориг суларч магадгүй мөн ам.долларын бусад валюттай харьцах ханш суларсан зэргээс үүдэлтэй.