
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй Т.Аринузаяа Хойд Солонгосын бөх Ким Хёоныг ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Түүний өрсөлдөгч олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Хо Ми юм.
Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хагас шигшээд Хойд Солонгосын бөх Ким Житэй барилдахаар оноолт таарчээ.
Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 16:00-с эхэлнэ.