
Монголын хөнгөн атлетикийн шидэлтийн төрөлд өрсөлддөг тамирчид 2025 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож эхлэв. Энэ удаа БНСУ-ын Мокпо хотод болсон шидэлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд П.Маамуу эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдлөө. Түүний хувьд өнгөрсөн жил мөн оролцож хувийн амжилтаа ахиулж байсан юм. П.Маамуу Азийн шилдэг тамирчидтай дахин өрсөлдлөө.
Мөн Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас “Саньяа 2026” Азийн элсний наадамд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Б.Дулмаа 12м 90см амжилтаар зургаадугаар байр, уртын харайлтаар Б.Сувд-Эрдэнэ 5,07 харайж 11-р байр эзэлсэн юм.
