
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон-Сэлэнгийн бэлчир орчимоор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баян-Бүрд орчмоор +16...+21, бусад нутгаар +10...+15 градус дулаан.