10 дугаар сарын 14-өөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдлаа.
Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангалт хийж байгаа аж. 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ.
10 дугаар сарын 6-ны байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай хураан авсан байна. Мөн 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан авчээ.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ.
2025-2026 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох аж.