
Анхны гэрлэлтийн дундаж нас сүүлийн 25 жилийн хугацаанд тасралтгүй өсжээ.
2000 онд эрэгтэйчүүд дунджаар 25.7, эмэгтэйчүүд 23.7 настайдаа гэрлэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 29.5 болон 27.5 нас болж нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн нас ойролцоогоор 3.8 жилээр хойшилжээ. Мөн анхны гэрлэлтийн нийт дундаж нас 28.5 хүрсэн нь гэр бүл зохиох нас өмнөх үеэс ахисныг илтгэж буйг ҮСХ-ноос мэдээллээ.