
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан юм. Сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигч Ц.Уртнасан, Н.Мягмар нарыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн санал нэгтэйгээр дэмжсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад ТББХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжжээ.