Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр долоодугаар сарын 11, 12-ны цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн 16.00-22.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээгээр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур 17 цагт +27 градус, 20 цагт +24 градус дулаан байна. 15 цагт Улаанбаатарт +27 градус дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2025 оны долоодугаар сарын 11-ний 20.00 цагаас 12-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшиж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.