2025-2026 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгах хуваарьтай.
Халаалтыг хувуурийн дагуу өнөөдөр өгөх эсэхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас тодруулахад "Өнөө өглөөнөөс дулаан өгч эхэлж байна. Зарим барилга, байгууламжийг хувийн компани хариуцдаг. Манай төв шугамын тухайд дулаан олгох ажлыг өглөөнөөс эхлүүлсэн. Өнөө орой гэхэд жигдэрч, айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд дулаанд холбогдоно" гэв.
Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.
Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна.