
Цагдаагийн байгууллагад “Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан” гэх мэдээлэл энэ сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд иржээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай А нас барж, 18, 19 настай хоёр хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн байна. Тэд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид аж.
Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, шөнийн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ шилжүүлэхгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг мөрддөггүйн улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох ослууд гарсаар байна.Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчиндоо хурдаа тохируулан, хамгаалах бүсийг зөв хэрэглэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сэрэмжлүүлж байна.