.jpeg)
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашзэвэг Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өглөө. Тэрээр "Улаанбаатар хотын тодорхой цэг, байршлуудад буюу гудамж талбайд биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан бол 2021 оноос хойш цахим хэлбэрт шилжсэн.
Монгол Улс руу чиглэсэн гадаадын иргэдийн урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаадын иргэд хүн худалдаалах гэмт хэргийг далд хэлбэрээр зохион байгуулсан, санхүүжүүлсэн тохиолдол бүртгэгдэж байгаа. БНХАУ, БНСУ-ын иргэд Улаанбаатар хотод тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газар, ширээний охидтой караоке зэргээр халхавчлан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсныг илрүүлэн шалгаж байна.
Сүүлийн зургаан жилд 92 холбогдогчтой хүн худалдаалах 65 хэрэг бүртгэгдсэн. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 58 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан тухай статистик мэдээлэл гарсан. Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах 141 хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд бүртгэгдсэн.
Сүүлийн үед биеэ үнэлдэг охидыг Зүүн Өмнөд Азийн орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хууран мэхэлж авч очоод биеийг нь үнэлүүлэх, монголчууд руу чиглэсэн цахим гэмт хэрэг үйлдүүлэх хэрэг гарч байгаа. БНХАУ-ын иргэдийн санхүүжүүлэн Мьянмар усад байгуулсан "КК парк"-д Монгол Улсын 12 иргэний зорчих эрхийг хязгаарлан албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим залилан хийлгэдэг байсан хэрэг гарсан. Тухайн иргэд нь гэмт бүлэглэлдээ элсэж сардаа 4-5 мянган ам.долларын цалин авч Монгол Улсаас тухайн бүс нутаг руу дахин хүмүүс авч ирэх ажилд зуучлагчаар оролцож байсныг нь тогтоон хилээр нэвтрэх үед нь дайчлан баривчилсан.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад улсад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөд өртөж байсан 94 хохирогчийг Гадаад харилцааны яамны Консулын газар, ТЕГ-тай хамтран эх оронд нь авч ирсэн" гэв.
Эх оронд нь авч ирсэн иргэдийг байсан улсаар нь ангилбал,
Мөн гадаад улсад биеэ үнэлж байгаа монгол иргэдийн албан бус тоог дараах байдлаар танилцууллаа.