
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит олимпын таекводонгийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн сарын 26-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж байна. Энэ удаагийн тэмцээнд 55 байгууллагын 1100 тамирчин оролцож хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээний бага насны ангилалд багийн дүнгээр А ангилалд Ц.Даваачулуу дасгалжуулагчтай “Улаанбаатар Хүчит” шонхор клуб, В ангилад З.Баянмөнх дасгалжуулагчтай Ховд аймгийн Сүлд Алдар клуб, С ангилалд Д.Энхтүвшин дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн Хүчит шонхор клубууд тус тус түрүүллээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Хөвсгөл аймгийн Хүчит шонхор клубын тамирчин А.Батхолбоо, эмэгтэй тамирчнаар Баянзүрх таеквондо хөгжлийн төвийн тамирчин Б.Есү нар тус тус шалгарлаа.
Өнөөдөр бага насны хөвгүүд, охидын улсын аваргууд тодорно. Тэмцээн маргааш залуучуудын ангилалаар өндөрлөнө.
