
Цахим орчинд байршуулсан зарын дагуу танихгүй хүнтэй холбогдож, мөнгөө залилуулсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Гомдол, мэдээллийн дагуу шалгахад иргэн "Л" юань солиулах зорилгоор цахим орчинд байршуулсан зарын дагуу танихгүй хүнтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93 990 000 төгрөг шилжүүлэн залилуулжээ.
Иймд цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч этгээд байж болзошгүй тул аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.