
Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн цахим хаягт тэсрэх бөмбөг байрлуулсан тухай заналхийлсэн цахим шуудан иржээ. Уг мэдээллийн дагуу тагнуул болон цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна. Ингэхдээ сурагчид, багш, ажилчдыг барилгаас яаралтай нүүлгэн шилжүүлж, ойролцоох цэцэрлэгийн байранд түр байрлуулжээ. Улмаар эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ яаралтай ирж авахыг мэдэгдэн, дараагийн өдрийн хичээлийг цуцлах шийдвэр гаргасан байна.
Тагнуул, цагдаагийн ажиллагаагаар аюултай зүйл илрээгүй болохыг өчигдөр орой сурагчдын эцэг, эхэд сургуулийн захиргаанаас мэдэгдсэн байна. Гэсэн ч өнөөдөр /2026.11.11/ тус сургууль хичээллээгүй аж.
Тус сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад ОХУ-ын боловсролын стандартаар ерөнхий боловсрол болон дээд боловсролын сургалт явуулдаг цогцолбор сургууль юм. Нийт 1,500 гаруй сурагч, оюутан суралцдаг ба төгсөгчдөд Оросын улсын диплом олгодог онцлогтой аж.