
МУЭ-ийн шагналт зураач, Унгар улсын Дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлийн доктор , СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч зураач О.Энхтайван бие даасан ес дэх үзэсгэлэнгээ “Би үгүй” нэртэйгээр дэлгэх гэж байна.
Видео болон үйлдлийн урлагийн хослол, холимог техникийн ажлуудаас бүрдсэн “Би үгүй” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэн нь гуравдугаар сарын 27-оос 31-нийг хүртэл үргэлжилнэ.