“Самарканд-2026” дэлхийн шатрын олимпиадын дараа 20 хүртэлх насны дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клубийн шатарчин Хишигбаатарын Баясгалан дэлхийн топ 100 охидын 24-т бичигдэж эхэллээ.
Мөн тус жагсаалтын 57-д Ш.Оюунгэрэл, 94-т Д.Мөнхзул, 99-д Э.Хүслэн, 100-д Н.Содгэрэлт нар бичигдсэн байна.
Олимпиадын 3-р ширээнд 11 өрөг тоглохдоо зургаан хожил, дөрвөн тэнцээ авсан Х.Баясгалан олон улсын мастер цолны сүүлийн нормоо биелүүлж, мөн эмэгтэй Их мастер цолны нэг нормыг хангасан юм.
