1922-2024 оны наадамд түрүүлсэн бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна. Улсын наадамд хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрээр 1988-1990, 1992-1999 онуудын улсын их баяр наадам, 1990 онд зохион байгуулсан, улсын цол чимэг олгосон даншиг наадамд тус тус түрүүлж, Монгол төрийн их баяр наадамд 12 удаа түрүүлсэн билээ. Одоогоор түүний амжилтыг эвдэх хүн хараахан гараагүй байна.

1922-2024 он хүртэлх Үндэсний их баяр наадмын түрүү бөхчүүд