
Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас анх удаа гурван тамирчин барилдаж байгаагаас өнөөдөр сүүлийн бөх Г.Ганхуяг дэвжээнд гарлаа.
97 кг-ын жинд хүч сорьж буй Г.Ганхуяг эхний тойрогт Саудын Арабын бөх Ибрахим Фаллатахыг ялж шөвгийн наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНХАУ-ын тамирчин Ван Зеган юм.
"Бишкек-2026" тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 60, 67, 72, 82, 97 кг-ын финалд өрсөлдөх бөхчүүд тодорно.