
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд энэ сарын 17-ны өдөр хээрийн түймэр гарсан. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 16:00 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Улмаар есдүгээр сарын 18-ны 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажилласан гэдгийг ОБЕГ мэдээллээ.