Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурлаар БНХАУ-аас импортолж буй хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх угаан баяжуулсан эрчим хүчний нүүрс (мидлинг)-ний үнэ тогтоолоо.
2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлж буй хагас коксон түлшний 1 тонныг 200 000 төгрөг, 1 шуудайг 5000 төгрөгөөр худалдан борлуулна. Мөн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх угаан баяжуулсан эрчим хүчний нүүрс (мидлинг)-ний нэг тонн тутмын үнийг 250 000 төгрөгөөр тогтоожээ.
Улаанбаатар хот 2024-2025 оны халаалтын улиралд 450 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр өвөлжсөн. Харин энэ жил 350 тонн түлшээр өвөлжихөөр тооцож байна.