Таван найзын нөхөрлөл, хайр дурлал, хагацлыг харуулах энэхүү цувралд амьдралын эрхээр цаг хугацаа бүхнийг өөрчлөх боловч хамтдаа өнгөрүүлсэн гэгээн өдрүүд нь дурсамж болон зүрхэнд хоногшиж үлддэгийг өгүүлэх ажээ.
Цувралын гол дүрд дуучин, залуу жүжигчин Б.Өсөхбаяр буюу Даниел, мөн “UzesgelenGoo” дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч О.Тогтуун, залуу жүжигчин Э.Төгсжаргал, Э.Сүмбэ, Э.Отгончимэг нар тоглосон юм.
Үзэгч та бүхэн "Оддын гэгээ" олон ангит киног 4 дүгээр сарын 27-ноос SKYmedia, GoPlus -н видео сангаас, мөн 5 дугаар сарын 4-нөөс эхлэн даваа, мягмар гараг бүр Боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй.
