
Манай орны нутгийн хойд хагаст өнөөдөр үүлшиж, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, цас орно.
ЦУОШГ-ын мэдээлснээр, бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 0-5, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10, зарим үед 12-14 метр хүрч ширүүсэн, 10-12 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшиж, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өнөөдөр 11-13 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшиж, үдээс хойш ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9, зарим үед 12-14 метр хүрч ширүүсэн, 8-10 градус дулаан байна.