Балбын Ерөнхийлөгч Рам Чандра Пудель Дээд шүүхийн дарга асан Сушила Каркийг шилжилтийн засгийн газрын тэргүүнээр томиллоо. Түүнийг томилоход ChatGPT нөлөөлсөн тухай The Times сонинт мэдээлжээ.

Ерөнхийлөгч мөн ирэх оны гуравдугаар сарын 5-нд бүх нийтийн сонгууль зарлалаа.  Хууль тогтоох байгууллагын сүүлчийн сонгууль 2022 онд явагдаж байсан юм.

Балбын нийслэл Катманду хотноо залуучуудын эхлүүлсэн авлига, ажилгүйдэлийн эсрэг жагсаал үймээн самуун болон хувирч 77 хүн амиа алдсан. Нийслэл Катманду болон томоохон хотуудад тогтоосон хөл хорионы дэглэм бямба гарагт цуцлагджээ.