
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий хэлэлцүүлэг өнөөдөр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд эхэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр үг хэлэхдээ Ирантай холбоотой асуудлаар дахин цэргийн ажиллагаа явуулах эсвэл энхийн хэлэлцээр байгуулахын аль нэгийг сонгох том шийдвэр гаргах шаардлагатай гэж мэдэгдлээ. Тэрээр мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхгүй бол Ираныг “устгаж чадна” хэмээн анхаарууллаа.
Трамп илтгэлээ АНУ-ын эдийн засаг, цагаачлал, хил хамгаалалт болон хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудаа онцлон эхлүүлсэн байна. Харин илтгэлийнхээ нэлээд хэсгийг Ирантай холбоотой цэргийн ажиллагаагаа зөвтгөхөд зориулжээ.
Түүний хэлснээр, АНУ болон Израилийн хоёрдугаар сард эхлүүлсэн цэргийн ажиллагааны үр дүнд Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэгдсэн аж. Тэрээр “хүчээр дамжуулан энх тайвныг тогтоох” бодлого баримталж байгаагаа онцолсон байна.
Трамп Ирантай хэлэлцээр хийх боломж одоо ч нээлттэй гээд арваннэгдүгээр сарын сонгуулийн дараа тохиролцоонд хүрч магадгүй гэж мэдэгдэв.
Түүний илтгэлтэй зэрэгцэн АНУ болон Ираны төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гурван цагийн уулзалт хийжээ. Трамп уг уулзалтыг “маш үр дүнтэй” болсон гэж тодорхойлсон байна.
Бэлтгэсэн А.Ариунжин