
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос зохион байгуулдаг зуны тэмцээн өчигдөр Гифү хотод эхэлсэн. Энэ тэмцээнийг ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Ошома П.Дэлгэрбаяр нарын 10 орчим бөхчүүд өнжлөө.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрөгч долоодугаар сарын барилдааныг 7 ялалт, 6 ялагдалтай өндөрлүүлсэн. Тэрээр сүүлийн хоёр барилдаанд өвдгөндөө зовиур мэдэрсэн гэсэн шалтгаанаар барилдаагүй билээ. Тэгвэл Хоошёорюү өчигдөр эхэлсэн зуны тэмцээнээс чөлөөлөгджээ.
Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн энэ сарын 30-нд Токио хотод өндөрлөнө.