
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд Нийслэлийн удирдах ажилчдын зөвлөгөөн болсон. Мөн үеэр Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтэст үүрэг болгосон тухай мэдээлэл цацагдсан.
Тэгвэл "Ирэх оны төсөвт Соёлын төв өргөөг нурааж, шинэ барилга барих төсөв тусгагдаагүй. Мөн хотын төвд 50 давхар барилга барих эрх зүйн боломжгүй учир ийм асуудал сөхөгдөөгүй. Харин тус барилгыг хүчитгэх эсвэл нураах асуудлыг судалж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг өгсөн" гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.