Тэргүүн шадар сайд Н.Учрал "Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын хуулийн дагуу 10 дугаар сарын 31-нээс өмнө Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл дээр ажиллалаа. Ингээд 2026-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлж, жилийн төлөвлөгөө баталдаг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр мөн батлагддаг.
2026-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 8 бүлэгтэй хийсэн. Өнгөрсөн хугацаанд салбарт бүрд нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлсэн" гэв.